Хувийн дугаарын үнэмлэх гэдэг нь таны хувийн дугаарыг тэмдэглэсэн карт бөгөөд, Япон улсад ая тухтай амьдрахад хэрэгцээтэй IC чиптэй үнэмлэх юм.. Үнэмлэхээ авахын тулд хүсэлт өгөх хэрэгтэй. (Ухаалаг утас, компьютер, цээж зургийн машин болон шуудангаар хүсэлт өгөх боломжтой.)
Анх удаа хүсэлт өгөхөд үнэ төлбөргүй.
Хувийн дугаарын үнэмлэхтэй бол Myna Point оноогоо цуглуулж, худалдан авалт хийхдээ ашиглаж болно.
2022 оны 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн, төрөөс их хэмжээгээр Myna Point оноог олгох төсөл хэрэгжүүлнэ.
Та хувийн дугаарын үнэмлэхтэй болоогүй байгаа бол, шинээр авч хамгийн ихдээ 20,000 иентэй дүйцэх Myna Point оноогоо аваарай!Дэлгэрэнгүйг дараах цахим хуудаснаас харна уу.
Myna Point оноог хэрхэн авах тухай доор 1-3 хүртэлх алхмаар хялбархан тайлбарласан болно.
1 Хувийн дугаарын үнэмлэхээ нээлгэж авна.
Хувийн дугаарын үнэмлэхийг хэрхэн нээлгэж авах талаар дараах цахим хуудаснаас харна уу.→Хувийн дугаарын үнэмлэхээ хэрхэн авах вэ? (Хувийн дугаарын үнэмлэхийн нэгдсэн цахим хуудас)
(日本語、English、中文・简化字、中文・繁体字、한국어、Español、Português)2 Myna Point оноог авах хүсэлт өгнө.
Хэрхэн хүсэлт өгөхийг эндээс(Япон хэлээр) харна уу.
3 Myna Point оноог юугаар авахаа сонгоно.
Дэлгэрэнгүйг эндээс(Япон хэлээр) харна уу.
Та хувийн дугаарын үнэмлэхтэй боловч Myna Point оноогоо аваагүй байгаа бол, дээрх 2 болон 3-д заасан аргаар Myna Point оноогоо аваарай!
○Хувийн дугаарын нэгдсэн төлбөргүй утас | ||
---|---|---|
Лавлах утас | 0120-95-0178 | |
Холбогдох цаг |
|
9:30~20:00 цаг хүртэл |
|
9:30~17:30 цаг хүртэл (Хувийн дугаарын үнэмлэх болон Myna Point онооны тухай 9:30~20:00 цаг хүртэл лавлах боломжтой) |
(1)Хувийн дугаарын үнэмлэхийн тухай | ||
---|---|---|
Лавлах утас | 0120ー0178ー27(0570-064-738) | |
Холбогдох цаг・Утсаар зөвлөгөө авч болох хэл |
|
9:30~20:00 цаг хүртэл |
|
9:00~18:00 цаг хүртэл | |
|
10:00~19:00 цаг хүртэл |
(2) Myna Portal (Төрөл бүрийн материал хялбар бүрдүүлэх цахим хуудас)-ны тухай | ||
---|---|---|
Лавлах утас | 0120ー0178ー26 | |
Утсаар зөвлөгөө авч болох хэл |
|
|
Холбогдох цаг |
|
9:00~20:00 цаг хүртэл |
|
9:00~17:30 цаг хүртэл. |
(3) Myna Point онооны тухай | ||
---|---|---|
Лавлах утас | 0570-028-125 | |
Утсаар зөвлөгөө авч болох хэл |
|
|
Холбогдох цаг | 9:30~20:00 цаг хүртэл |